Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

A- A A+
Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Манай байгууллага нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS 4946:2019 стандарт, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль гэх мэт хууль, дүрэм журам зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд дээрх хууль, дүрэм журмууд болон байгууллагын дотоод журмын дагуу зохион байгуулагдана. Үүнд: Түүхий эд материал, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавих, дотоодын хяналтыг тогтмол хийх, ажилчдын эрүүл мэндийн үзлэг, хөдөлмөрийн аюулгүй байдалд чиглэсэн ажлыг тогтмол явуулах, сургалт хөтөлбөр зохион байгуулах, хөндлөнгийн хяналтаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлыг төлөвлөгөө хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг. Хамтран ажиллагч байгууллагууд нь Мал эмнэлэг, ариун цэвэр хяналтын Итгэмжлэгдсэн лаборатори, Үйлдвэрлэлийн зориулалттай Цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгалын бодис нийлүүлэх компани , Шавьж, Мэрэгч устгал болон Ариутгал халдваргүйтгэлийн Олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.